Pages

Saturday, January 25, 2014

[BREAKING: Mongolia reduces taxes, eliminates royalties on gold mining to boost dwindling reserves]

Please click Display Images or Download Pictures to properly view this newswire

-- BREAKING NEWS --

Saturday, January 25, 2014

Follow the news on Facebook, Twitter and view archive here

 

Mogi: On the SGK press release below this, it also says Economic Standing Committee has instructed BoM to reduce its minimum weight requirement of 300g on the gold it buys and to buy more locally as well. MP Ganbat, head of the working group on the bill, says the shadow gold business is 30% of the total gold economy.

Mongolia reduces gold tax to boost gold deposit

ULAN BATOR, Jan. 24 (Xinhua) -- Mongolia will cut the gold mining tax to reduce illegal gold mining and smuggling and to boost state control of gold trade.

According to a revision of the minerals law passed by parliament on Friday, the gold mining tax is reduced from 10 percent to 2.5 percent for gold mining companies that sell their mined gold to the central bank or its accredited commercial banks. (Mogi: this

Meanwhile, the royalty rate was eliminated for gold mining operations.

The revision, which is valid for five years, is boycotted by the opposition Mongolian People's Party.

With the measures, tax revenue will drop, but currency reserves of the central bank will increase.

"We estimated that revenue in tax will go down by 40 million to 50 million U.S. dollars, while currency reserves in the bank will increase by 1.7 billion to 2 billion U.S. dollars," said Mining Minister Gankhuyag Davaajav.

"When the tax rate drops, the gold trade amount will increase and it will boost money flow into the economy," he said.

Link to article

 

Mongolia Forex Reserves Fall 45.5% Y/Y to $2.248b

By Michael Kohn

Jan. 23 (Bloomberg) -- Foreign-exchange reserves fell to $2.248b at the end of December, down 2.7% from the previous month and a drop of 45.5% y/y, the Bank of Mongolia said on its website.

* Mongolia CPI rose 1.3 percent in Dec. from the previous month and 12.5% y/y: Bank of Mongolia

 

State Great Khural (SGK) press release:

Б.Гарамгайбаатар: Монголын алтыг Монголдоо үлдээх зорилготой хууль батлагдлаа

1-р сарын 24 (Нээлттэй парламент) УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганбат нар өнөөдөр Төрийн ордондхэвлэлийн бага хурал хийлээ.

"УИХ Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй хуулийг баталлаа" хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар мэдээллийнхээ эхэнд онцолсон. Тэрбээр, "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн мөрдөх юм. Энэ хуулийг Монголын алтыг Монголдоо үлдээх зорилготой хууль гэж ойлгож болно. Монголбанк болоод түүнээс эрх олгосон банкинд алт тушаасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, өсөн нэмэгдэх роялтийн хэмжээ 0 хувь болж байна. Монголбанк, эрх бүхий арилжааны банкинд тушаагаагүй бол хуучин хэвээрээ буюу 10 хувийн татвар төлөх юм. Хуулийн гол ач холбогдол нь энэ" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Гишүүд тал талаас нь хэлэлцэн, олон түмний санаа бодлыг тусган байж хуулиа баталлаа. Олборлосон алтаа Монголбанк, эрх бүхий арилжааны банкинд тушаагаад 2.5 хувийн татвараа төлөөд явах болж байна" хэмээн нэмж хэлсэн. Эрхэм гишүүн, энэ хуулийг дагаад монгол хүн бүрийн амьдрал ахуй сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, "Татварыг их авснаар далд эдийн засгийг бий болгодог талтай. Өнөөдрийн байдлаар далд эдийн засаг 30 хувьтай байна гэсэн тоо бий. Харин энэ хууль банкуудын үйл ажиллагаа, ард түмний амьдралыг дэмжиж чадна гэж үзэж байгаа. Үүнээс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хуулийг бид баталсан. Удахгүй эдийн засаг сайжирна. Үр ашгийг нь монголын ард түмэн нийтээрээ амсана гэж Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэлмээр байна" гэлээ.

"Алт тушаасан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийг "Оюутолгой"-той холбоотой мэтээр ярьж байгаад ямар тайлбар өгөх вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, "Оюутолгойтой ямар ч холбоогүй хууль. "Оюутолгой" компани бол өмнөх хуулийн гэрээний заалтын дагуу Монгол Улсад татвараа төлөөд явна. "Оюутолгой"-гоос бусад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд хамаарна. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд хуулийг "Алт" хөтөлбөрийн үр дүнтэй холбож яриад байсан. "Алт" хөтөлбөр бол энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн алт олборлох үйл ажиллагааг дэмжсэн хөтөлбөр байсан. Сая баталсан хуулиар татварын хөнгөлөлт эдлүүлэх юм" гэсэн хариулт өгсөн. УИХ-ын гишүүн Д.Ганбатын нэмж тайлбарласнаар, "Оюутолгой" зэрэг ганц нэг компанид зориулж хууль гаргасан зүйл байхгүй бөгөөд хууль бүгдэд адил тэгш үйлчилнэ хэмээсэн юм.

Хууль батлагдсанаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ өсч, алт хуримтлагдсанаар эдийн засаг сайжирч, төгрөгийн чадварт сайнаар нөлөөлнө. Мөн алтаа барьцаалж, хөрөнгө оруулалт татах, бонд гаргах гэх мэт ач холбогдолтой хэмээн гишүүд мэдээлсэн юм.

2005 онд Монголбанкинд 2 тонн алт тушааж байсан бол 2013 онд 7 тонн алт тушаасан байна. Ер нь татварын орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн хууль хэрэгжиж байгаа үед жилдээ 25 тонн орчим алт тушаагддаг аж. Судлаачид Монгол Улсад жилдээ 16-40 тонн алт тушаагдах боломжтой гэж тооцоолсон байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат хэвлэлийн бага хурлын төгсгөлд, "Сорьцын байгууллага 200 грамм болон түүнээс дээш жинтэй алтанд сорьц тавьдаг. Монголбанк сорьц тавигдсан 300 граммаас дээш жинтэй алт худалдаж авна гэсэн журам өнөөдрийн байдлаар үйлчилж байгаа юм байна. Харин Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкинд дээрх журмаа өөрчил, техник, технологи хөгжиж байгаа болохоор болж өгвөл орон нутагт алтыг худалдан авдаг бол, сорьцыг жин нь бага гэлтгүй тавьж бай, журмандаа өөрчлөлт оруул гэсэн үүрэг өгсөн" гэсэн мэдээллийг өгсөн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж

 

---

Munkhdul Badral Bontoi

Founder & CEO

Email: mogi@covermongolia.mn

Mobile: +976 9999 6779

Skype: mogibb

P Please consider the environment before printing this e-mail.

No comments:

Post a Comment